Үндсэн агуулга руу шилжих

2026 оны хөтөлбөр эхэллээ.

2023-2024 оны менти нар
М.Болдбаатар

МентиYPG Mongolia · 2023-2024

М.Болдбаатар

Lemon Press - Content Manager

Менторын нэр
Г.Баярхүү
Элссэн он
2023-2024

Сэтгэгдэл

Энэхүү нэг жил миний хувьд өөрийгөө ахин таних аялал байсан. Менторуудтай хийх уулзалт бүр надад өөрийгөө дүгнэх, цаашдын зорилгоо ухаарах цагийг олгосон. Энд энэ жилийнхээ ментий найзуудыг дурдахгүй байж болохгүй. Манай ментий нар асуулт их асууна, асуултаас хүртэл олон зүйлийг ойлгох боломж олдоно. Мөн бид уулзалтын дараа хамт сууцгааж өнгөрсөн уулзалтыг тунгааж ярилцдаг, тусдаа уулзсан менторуудынхаа зөвлөгөө нэгэндээ хуваалцдаг байсан. Манайхнаас бусад залуучууд болон нийгэмд тустай олон санаачилга гарсан. Ер нь хөтөлбөрөө 100 хувь амжилттай дуусгая гэвэл ментий нар нэгнээсээ суралцах юм билээ. Ерөнхийд нь үзвэл насныхаа сегментийг маш оновчтой тодорхойлсон санагдсан. Бидний үеийн их сургуулиа төгссөн эсвэл дараагийнхаа карьерын замналыг хаашаа үргэлжлүүлэхээ мэдэхгүй байгаа гацчихсан залуус маш шуурхай л энэ хөтөлбөрийг сонгох хэрэгтэй гэж хэлье.

Менти нар