Төгсөгчид

Г. Нямлхам
Маш завгүй нийгэмд ажиллаж амьдарч байгаа залуучууд бидний хувьд жилийн турш ментортой ажиллана гэдэг "залуу хүн бүрт хялбар олддог боломж" биш билээ. Миний хувьд хувиараа аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Хөтөлбөр эхлэхэд бизнесийн хувьд тулгарч байгаа мэдэхгүй, эргэлзээтэй асуудлууд дээрээ ментортойгоо хамтарч ажиллах зорилго тавьсан. Манай ментор гэр бүлдээ цаг гаргадаг, манай хэрэглэгч нартаа ижил үнэт зүйлтэй хүн байсан нь манай үйлчилгээг илүү ойлгож, үйлчлүүлж, давтан хэрэглэж бүх л санал шүүмж, зөвөлгөөгөө харамгүй хуваалцаж байсан нь бизнест маань маш чухал нөлөө үзүүлж, бүх талаар өсөлт мэдэрсэн жил байлаа . Өмнө нь ойлгомжгүй, тодорхойгүйгээс болж хэцүү санагддаг байсан олон зүйлс "хөшиг нээгдэх" шиг гэгээтэй, тодорхой болж ирлээ. Олон зүйлд анхаарлаа хандуулж хүч барах биш, тодорхой нэг зүйлд чанартай анхаарч, бүтээмжтэй ажиллаж сурлаа. Сар бүрийн менторуудын уулзалтаар үргэлж халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн зөвөлгөө болон ажил амьдралдаа баримтлах ядаж нэг чухал зүйл олж мэдээд гардаг нь үнэ цэнэтэй байлаа. Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг заримдаа их ганцаардмал санагддаг байсан бол Ментий нартайгаа асуудал бэрхшээл, санал бодлоо хуваалцснаар найзууд маань ч гэсэн өөртэй минь ижил олон зүйлийг туулж явааг анзаарах, мэдэх "Ихээхэн хань"-тай, ойр мэдрэмж байсан. Тэднээсээ маш их урам зориг, эерэг энерги, суралцах хүсэл тэмүүлэл олж авсан. Ментий нартайгаа сайн найзууд болж, үнэ цэнэтэй хүрээлэл амьдралд маань нэмэгдсэнд баярлаж байгаа. Ийм учраас хөтөлбөрийн зохион байгуулагч нартаа, ивээн тэтгэгч нартаа маш их баярлалаа. Залуу үедээ ийм шинэ соргог, шинэхэн хөрс бэлдэж өгч байгаад баярлалаа. Бид улам өндөр, бат бөх ургах болно.
Уудам хөдөө ХХК-Гүйцэтгэх захирал

Ц. Оргихбаяр
Mongolia Talent Network-Борлуулалт хариуцсан ахлах

Б. Золзаяа
YPG хөтөлбөрт ментийгээр оролцох нь миний хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ туршлага хуримтлуулах боломж, үнэ цэнэтэй туршлага байлаа. Хөтөлбөрийн явцад өөрт итгэх итгэл нэмэгдэж, санаа бодлоо тодорхой илэрхийлэх, бусдыг сонсох, үр дүнтэй хамтран ажиллах чадвар сайжирсан. Ментороосоо би асуудал шийдвэрлэх, зорилгоо тодорхойлох, ажлаа төлөвлөх зэрэг чухал ур чадваруудыг сурч авснаас гадна хийж илүүг бүтээх урам зориг авсан. Менторын зөвлөгөө, туршлагаа хуваалцсан дэмжлэг нь миний хандлага, хариуцлагыг илүү төлөвшүүлсэн гэж бодож байна.
EBRD-Дэд бүтэц хариуцсан шинжээч

Ө. Аззаяа
YPG хөтөлбөрт хамрагдсандаа би маш баяртай байна. Энэ хөтөлбөрт орсноор өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах сайхан боломж надад олгосон. Хөтөлбөрийн үеэр үеийнхээ идэвхтэй, зорилготой залуустай танилцаж, асуудлыг олон өнцгөөс харж ярилцсан нь маш сонирхолтой байсан. Уулзалтуудаар дамжуулан би бусдыг илүү сайн сонсох, санаагаа тодорхой илэрхийлэх чадвараа хөгжүүлсэн. Ментор маань надад илүү нээлттэй, өөртөө итгэлтэй байх, санаагаа бусдад ойлгомжтойгоор танилцуулахад тус болсон. Түүний өгсөн зөвлөгөө, дэмжлэгээр би өөрийнхөө давуу тал, боломжийг илүү сайн ойлгож, зорилгоо тодорхойлох урам зориг авсан. Ментор надад зөвхөн мэдлэг бус, итгэл, эрч хүч, урам зориг өгсөн. YPG хөтөлбөрийн уур амьсгал маш эерэг, дэмжлэгтэй байсан нь надад өөрийгөө илүү итгэлтэй илэрхийлэхэд тусалсан. Энэ хөтөлбөрөөр би зөвхөн ур чадвараа нэмэгдээгүй, харин өөрийгөө шинэ түвшинд хөгжүүлэх урам зоригтой болсон. Нийтдээ YPG хөтөлбөр бол миний хувьд үнэхээр үнэ цэнтэй, урам зориг өгсөн туршлага байсан гэж бодож байна.a
Bodios LLC-Гүйцэтгэх захирал

Б. Анар
Юунд ч хичээгээд, хөдөлмөрлөсөн томоор мөрөөдөж, өөртөө итгэж чадахгүй бол амжилт, аз жаргал хол явдаггүй гэж би боддог. Намайг хойш татаж байсан эргэлзээ, таамаглалууд YPG хөтөлбөрт орсны дараа арилж, эерэг, хүчтэй mindset-тэй болоход тусалсан.
Desember Design studio-Хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал

Б. Номинзул
YPG хөтөлбөрт оролцох боломж олдсон нь миний 20-оод насны хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байлаа. Ажлын талбарт гараад яг 5 жил болчихсон, байгуулсан том гавьяа байхгүй, ирээдүйд юу хийх учраа олохгүй, ерөнхийдөө өөрийгөө алдахын өмнө энэ боломж надад олдож, намайг аварсан гэж хэлж болно. Энэ хөтөлбөр нь зөвхөн менторшип үйл ажиллагаагаар зогсохгүй, өөрийгөө нээх, өөртөө итгэх итгэлээ буцааж олж авах, зорилгоо дахин тодорхойлох аялал байсан юм. Хөтөлбөрийн явцад би өөрийн үнэ цэнийг илүү гүнзгий ойлгож, манлайллын ур чадвараа таньж хөгжүүлсэн юм. Манай менторын хувьд олон улсын болон МУ-ын олон байгууллагуудын удирдлагын багт олон жил ажилласан туршлагатай хүн бөгөөд 1 жилийн турш ментороороо чиглүүлж, сар бүр уулзаж, тухайн сард тулгарсан асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай зүйлс дээр зөвлөгөө авч энэ хөтөлбөрийг маш үр дүнтэй дуусгаж байна. Мөн тэрээр “ажил-амьдралын тэнцвэрийг хадгалаарай” гэж үргэлж хэлдэг байсан нь миний өдөр тутмын амьдралдаа байнга санаж явах зарчим болсон юм. Сар бүрийн менторын уулзалтууд бүр маш үнэ цэнэтэй байсан бөгөөд менторын яриа бүрээс шинэ зүйлсийг сурч, ухаарч, шинэ санаа, урам зориг төрдөг байсан. Тэдний ярьсан үнэтэй туршлагыг би зөвхөн өөрөө сонсох биш, уулзалтаас сурсан зүйлсээ эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагсад, дүү нар гээд маш олон хүмүүст хуваалцдаг байлаа. Мөн хөтөлбөрөөс сурсан менторын арга барилыг ашиглаж эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй байгаа хүмүүст карьер, хувийн амьдралд нь чиглүүлэг өгдөг болсон. Хөтөлбөрийн үр дүнд би хувийн болон мэргэжлийн богино, урт хугацааны зорилгоо тодорхойлж, төлөвлөж, нийгэмдээ манлайлж ажиллах, бусадтай харилцаа холбоо тогтоох, хамтран хөгжихийн ач холбогдлыг ойлгож, ингэхийн тулд шаардлагатай олон чухал ур чадваруудаа хөгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн бас нэгэн үнэ цэнтэй зүйл бол надтай хамтран оролцож буй бусад мэнтий нараасаа маш их зүйлсийг сурсан явдал байлаа. Тэдний хичээл зүтгэл, эерэг хандлага, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэл надад маш их урам зориг өгч, хамтдаа өсч хөгжихийн үнэ цэнийг ойлгуулсан. Хөтөлбөр эхэлсэн цагаас хойш би илүү зорилготой, төлөвлөгөөтэй, урам зоригтой хүн болж хөгжсөн байна. Хөтөлбөрийн дараа ч ментортойгоо болон бусад мэнтийнүүдтэйгээ харилцаагаа улам бэхжүүлж, цаашлаад нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль-Төслийн болон хөтөлбөрийн мэргэжилтэн

О. Мөнхнасан
Хөтөлбөрийн хувьд маш үр өгөөжтэй хөтөлбөр болсон гэж дүгнэмээр байна. Салбартаа манлайлан ажиллаж буй менторуудаас суралцаж, үнэ цэнэтэй зөвлөгөө авсандаа маш их баяртай байна. Ментее болж нэг жилийн хугацаанд ажилахад маш их зүйлийг ойлгож, сурж, мэдэж авсан. Хөтөлбөрөөс хамгийн онцолмоор байгаа зүйл нь хөтөлбөрийн хугацаа юм. Учир нь ийнхүү урт байх нь ментортойгоо сайн танилцаж, үр дүнтэй хамтран ажиллахад тохиромжтой хугацаа байсан. Миний хувьд ментортой тусгайлан хувь хүний зөөлөн ур чадварууд, ирээдүйн карьерын талаар илүүтэй ярилцаж, маш их зүйлийг сурж авсан. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол энэ их зүйлсийг ийм богино хугацаанд сурж, мэдэх боломжгүй байх байсан. Ментеегийн хувьд би өөрийн асуудлыг өөрийнхөө өмнөөс менороороо шийдвэрлүүлэх биш, харин төстэй асуудалтай тулгарч байсан эсэх зэрэг хувийн туршлагаас нь зөвлөгөө авч өөрийн хувьд зөв шийдвэрүүдийг гаргахад маш их дэмжлэг авсан. Мөн бусад менторуудын уулзалтууд маш сонирхолтой байсан. Миний хувьд ихэнх нь мэргэжлийн чиглэлээс өөр салбарын хүмүүс байсан учраас тэр бүр уулзаж таараад байх боломж бага тул сонирхсон зүйлсээ мэдэж авах боломжийг тус уулзалтууд өгсөн. Дээрхээс гадна, хөтөлбөрт хамт хамрагдаж буй залуусаасаа маш их зүйл суралцсан. Учир нь хөтөлбөрийн томоохон үр дүнгийн нэг нь салбар бүрт өөрсдийн зорилгоо даган манлайлан ажиллаж буй залуусаасаа давхар суралцах явдал гэж би хэлнэ. Бүгд өөр өөрийн ажил хөдөлмөр, туршлага, зорилго, мөрөөдөл бүхий залуучууд хөтөлбөрөөр дамжуулан найзууд болж, бие биедээ туршлагаа хуваалцаж, нэг нэгнээ дэмжиж байгаад маш их баяртай байгаа. Хөтөлбөрөө эргээд харахад менторуудаас гадна бусад ментий нараараа маш их бахархаж байгаа. Иймд YPG хөтөлбөр нь зөвхөн ментороос ч биш ментее нараасаа ч суралцах боломжтой тул залуучуудад маш хэрэгтэй, үнэ цэнэтэй туршлага өгөх хөтөлбөр юм.
PwC Mongolia-Ахлах хуульч

Э. Мөнхтуул
Зөв хүнтэй, зөв цагт уулзах нь хүний амьдрал, карьер, сэтгэлгээний чиглэлийг үндсээр нь өөрчилж чаддаг. YPG хөтөлбөрт оролцсон энэ жил миний хувьд өөртөө хийсэн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байлаа. Миний ментор болох Алтанабагана захирал энэ хөтөлбөрт хамгийн их сэтгэл, цаг гаргаж, хамгийн олон удаагийн уулзалтыг ментийтэйгээ хийсэн хүн гэж би итгэлтэйгээр хэлнэ. Уулзалт бүрт “чи ингэ, тэг” гэж шууд заахын оронд миний үнэт зүйл дээр тулгуурлан гол баримтлах зарчмуудыг тодорхойлж, амьдралд хэрэгжихүйц, бодит зөвлөгөөнүүд өгдөг байлаа. Жишээлбэл, хуучин ойрын 5 болон 10 жилийн төлөвлөгөө гэж хүмүүс ярихад ирэх сард юу болохыг мэдэхгүй байхад хаа байсан 5 жилийг хэн мэдэхэв? гэж гайхдаг байсан. Гэвч үүний ач холбогдол, яаж биднийг чиглүүлж өгдөгийг маш ойлгомжтой тайлбарлахын зэрэгцээ хамтдаа зорилгоо тодорхойлж гаргаснаар би өдөр тутмын шийдвэр гаргалтдаа “энэ миний хүсэж буй зүйл мөн үү?”, “энэ зүйлд цаг, энерги зарцуулах нь зөв үү?” гэж бодох зуршилтай болсон. Хамгийн сайхан нь, хөтөлбөр дууссан ч ментор маань “би байгаа шүү” гэж хэлж, цаашид ч дэмжихээ илэрхийлсэн нь миний хувьд маш үнэ цэнтэй мэдрэмж байсан. Нэг жилийн дотор гарсан бодит үр дүнг дурьдвал: • PMP (Project Management Professional) олон улсын сертификат авсан • 5 жилийн төлөвлөгөөнд уялдсан Project Coordinator ажил руу шилжиж Senior title-тай болсон. • Content creator болох зорилгоо биелүүлж, 2К → 39К дагагч хүрсэн • Орлого 2 дахин өссөн • Network сайжирч, олон салбарын шилдэгүүдтэй танилцсан • Аливаа зүйлсийг том зургаар харах хандлагатай болсон YPG хөтөлбөрийн бас нэг онцлог нь 1:1 ментортой байхаас гадна сар бүр өөр салбарын менторуудтай уулзах боломж олгодог. Жишээлбэл, Халиунбат ментор, Хосоо ментортой уулзсанаар би өөрийгөө технологийн салбарт илүү дуртай, илүү зохих хүн гэдгээ ойлгож шинээр их зүйлс сурч мэдсэн. Энэ хөтөлбөрийн үр өгөөжийг дурдвал дуусашгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой энэ бол миний өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг байлаа.
Rio Tinto Group - Senior Analyst

Б. Мөнхсайхан
Өөрийн ажилладаг, мэддэг салбараасаа тэс өөр салбарын ментор сонгосон маань туршлага судлах, өөрийгөө өөр талаас таньж мэдэх, хөгжүүлэх боломж олгосон. Хайрцагнаасаа гарч сэтгэх, боломжийг олж харах, зоригтой, бодитой алхам хийх тал дээр маш их ахиц гаргасан гэж өөрийгөө дүгнэж байгаа. Зөвхөн өөрийн ментороос суралцаад зогсохгүй, бусад бүх менторуудтай уулзах, танилцах, туршлагаас нь хуваалцах боломжтой байдаг нь хөтөлбөрийн маш том давуу тал байлаа. Мэдээж ментий нарын хоорондын холбоо, халуун дулаан уур амьсгал бол хамгийн том, цаашид удаан үргэлжлэх үр дүн маань байсан. Хөтөлбөр маань бүхэлдээ өөрийгөө хөндлөнгөөс харж, эргэн тойронд юу болж байгааг танин мэдсэн аялал байлаа. Баярлалаа
ХААН Банк-Процесс сайжруулалтын ахлах мэргэжилтэн

М. Хонгорзул
Энэхүү менторшипийн хөтөлбөрт хамрагдсан нь миний хувьд үнэхээр үнэ цэнтэй, өөрчлөлт авчирсан туршлага байлаа. Хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө би декриттэй байж байгаад ажилдаа ороод удаагүй байсан бөгөөд хүмүүс үүнийг ихэвчлэн карьерын завсарлага (career gap) гэж үздэг. Ийм нөхцөл байдлыг карьерт саад болох зүйл мэтээр ойлгогддог бөгөөд ялангуяа залуу мэргэжилтний хувьд “бусдаас хоцорч байна, карьер маань тасалдаж байна” гэсэн айдастай тулгарч байсан. Харин ментортойгоо хамтран ажилласнаар миний харах өнцөг бүрэн өөрчлөгдсөн. Ментор маань надад “амжилт” гэдэг ойлголтыг дахин тодорхойлох боломж олгож, амжилт гэдэг нь зөвхөн үр дүн бус харин тасралтгүй суралцах, хөгжих явц гэдгийг ойлгуулсан. Олон улсын байгуллагын төсөл дээр ажиллаж эхэлсэн цагаас Билгүүн менторыг follow хийж эхэлсэн бөгөөл YPG Mentor болсоныг нь мэдсэн даруйдаа хөтөлбөрт бүртгүүлсэн. Манай менторын хувьд Олон улсын түвшинд жендерийн зөвлөхөөр ажилладаг, маш баялаг туршлагатай мэргэжилтэн бөгөөд түүний мэдлэг, туршлагаас суралцах нь надад сонгосон карьерынхаа замналыг илүү тодорхой харж, цаашдаа тууштай зүтгэх урам зориг өгсөн. Адил мэргэжилтэй учраас ментор маань арвин туршлагаасаа хуваалцхаас гадна ажлын арга зүй, салбарын мэдлэг (industry insights and insider knowledge), ямар чадварыг хэрхэн яаж хөгжүүлэх зэрэг маш нарийн зөвөлгөөнүүд өгсөн. Хамгийн гол ололт бол хувь хүн болон жендерийн мэргэжилтний хувьд өөртөө итгэх итгэлээ олсон явдал юм. Өмнө нь би ирэх нэг жилийг л нарийн төлөвлөж, хоёр жилээс цааш тодорхой алсын хараагүй байсан бол одоо илүү урт хугацааны зорилго, хөгжүүлэх шаардлагатай ур чадвар, хүрэхийг хүсэж буй зорилтуудаа тодорхой харж сурсан. Ментор маань өөрөө үлгэр жишээ болсон Хүчирхэг эмэгтэй бөгөөд түүний үлгэр дуурайл надад жендерийн мэргэжилтнүүдийн хувьд бид зөвхөн бодлого, төсөл хөтөлбөрөөс гадна, хувийн амьдрал дээр ч гэсэн нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэж, Women empowerment-ын үлгэр жишээ байх естойг ойлгуулсан. Мөн энэхүү хөтөлбөрийн бас нэгэн үнэт хэсэг нь хамтран суралцсан ментинүүд байлаа. Тэд бүгд өөр өөрийн салбарт амжилттай яваа харизмтай, чадварлаг залуус байсан бөгөөд анх их сүрдэж байсан ч, тэднээс урам зориг, эрч хүч, шинэ мэдлэг авсан. Бид санал бодол, туршлага, амжилт алдаа оноогоо нээлттэй хуваалцаж, дотно найзууд болсон.
Хүйс ба нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Я. Тэмүүжин
YPG менторшип хөтөлбөр нь миний бие хүн болон бизнесийн хувьд өөрийгөө таньж, хөгжүүлэх онцгой боломж байлаа. Миний ментор Ө. Ганзориг нь анхны уулзалтаар л намайг маш оновчтой тодорхойлсон. Ментор намайг шууд чиглүүлэхээс илүүтэйгээр миний сул тал болон хөгжүүлэх ёстой чадваруудыг сорьсон арга хэмжээнд урьж, даалгавруудаар дамжуулан өөртөө анализ хийж, даван туулах орон зайг бий болгож байсан. Тэр үргэлж миний сул талуудыг сорьж өөрөө өөртөө тавьдаг байсан хязгаарыг минь эвдэж дараагийн түвшинд гаргахаар сорьж байсан. Анхны уулзалтын өмнө би бизнестэй холбоотой асуудлууд, шийдвэр гаргаж чадахгүй маш удаан бодоод олохгүй, зөв бурууг нь ч ялгаж чадахгүй асуудлуудтай байсан. Харин ментор маань надад өөрийн туршлагаасаа хуваалцаж, бодит зөвлөгөө өгсөн. Түүний туршлагаасаа өгсөн зөвлөгөөний ачаар маш удаан тээж явсан олон шийдвэрүүдээ эцэслэн гаргаж урагшилж чадсан. Зөвхөн бизнесийн хувьд ч биш хувь хүний хувьд ч өөрөө өөртөө тавьж байсан хязгааруудаа эвдэж урагшлахад тусалсан гэж бодож байна. Мөн хөтөлбөрөөр дамжуулан олон гайхалтай оролцогчидтой танилцаж, сайн найзууд болж олон сайхан дурсамжийг бүтээжээ. Тэд бүгд өөр өөр салбарын шилдэг төлөөлөл, гайхалтай хүмүүс байсан. Би урьд өмнө хэзээ ч бодож үзэж байгаагүй гайхалтай санаа, ойлголтууд, сайн нөлөөллийг тэднээсээ авсан. Энэ хугацаанд бид зөвхөн хөтөлбөрийн оролцогчид биш, харин нэг замд алхах найзууд болсон гэж боддог. Хөтөлбөр дууссан ч нэг нэгнээ дэмжиж, урт хугацаанд холбоотой байсаар байна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөтөлбөр миний амьдралд шинэ чиглэл, шинэ эрч хүч өгсөн гайхалтай тохиол байлаа. Хөтөлбөрийг санаачлагч, зохион байгуулагчид, хамтран ажиллагч байгууллагууд болон бүх оролцогч, биднийг хүлээж авч гайхалтай уулзалтуудыг хийж байсан менторууддаа баярлалаа!
Хакум Вишн-Үүсгэн байгуулагч

А. Индра
Ном уншаад эсвэл сургалтын видео үзээд олж авч мэдэж чадахгүй зүйлсийг надад таниулсан хөтөлбөр боллоо гэж дүгнэж байна. Жинхэнэ амьдрал дээрх асуудал, бэрхшээлүүдтэй нүүр тулж, давж гарсан хүмүүсийн зөвлөгөө мөн амьдралын түүхийг сонсоод уулзалт бүрийн дараа урам зориг, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн гэж бодож байна. Мөн үнэхээр мундаг үеийн залуустай найзууд болсондоо талархаад баршгүй.
AdSmart Networks LLC-Машин сургалтын инженер

Н. Энхзул
Салбар салбарын мундаг залуучуудтай танилцаж, бие биенээсээ суралцаж, цагийг хамт өнгөрөөх нь үнэхээр гоё байлаа. Lifelong friends буюу амьдралын найзуудаа олсонд бас маш их баяртай байна. Маш хөгжилтэй, ухаантай, бас даруу төлөв найзууддаа хөтөлбөрөө амжилттай төгссөнд баяр хүргэе! Менторууддаа хандаж хэлэхэд, та бүхний хэлсэн үг бүр алт шиг үнэ цэнэтэй байлаа. Мөн залуучууд бидэнд зориулж цаг заваа гаргаж, туршлагаасаа харамгүй хуваалцсанд маш их баярлалаа. Яг хэрэгтэй үед минь энэ хөтөлбөр гэнэт гарч ирсэнд одоо ч гайхдаг. Мөн өөрийн хүндэлж явдаг ментороо сонгож, маш хэрэгтэй зөвөлгөө авч чадсанд их талархдаг. Энэхүү хөтөлбөрийг санаачилж, зохион байгуулсан YPG ийн хамт олондоо маш их баярлалаа. You guys rock!
Great Date-Гүйцэтгэх захирал

Г. Хаш-Эрдэнэ
YPG 2025 – Young Professional Group хөтөлбөрийн хүрээнд Mongol ID компанийн үүсгэн байгуулагч М. Халиунбат ментортой ажилласан нь миний хувьд үнэ цэнтэй туршлага байлаа. Түүний илтгэлийг Digital Product Conference арга хэмжээнд сонсож байсан бөгөөд тухайн үед мэргэжлийн мэдлэг, бодит туршлагад нь сэтгэгдэл төрж, хөтөлбөрт оролцохдоо ментороороо сонгосон юм. Хөтөлбөрийн явцад гарааны бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын харилцаа, компанийн үнэлгээ тооцох аргачлал зэрэг олон талын ур чадварыг сурч, мөн MBTI хувийн онцлогтоо нийцүүлэн карьерийн чиглэлээ тодорхойлох боломж олдсон. Тиймээс, би магистраа Боловсролын удирдлагаар хийх шийдвэрийг гаргасан. Одоогоор би СЭЗИС-ийн бүрэлдэхүүн Инженер, Технологийн сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж мөн давхар Pearson-ийн олон улсын хөтөлбөрийн академик англи хэл зааж байна. Үүний сацуу өөрийн Chipmo - RFID, Cloud, Low-code стартап компанидаа техникийн дэмжлэг үзүүлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн үеэр Халиунбат захирлын компани Их Британид салбар оффис нээсэн ч бид холбоогоо хадгалж байгаа бөгөөд түүний өгсөн зөвлөгөө, дэмжлэг миний мэргэжлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Chipmo/ Khos Khas Technology LLC-Хамтран байгуулагч, технологийн захирал (CTO)

Б. Бат-Оргил
SIBJ Capital - Financial Manager
Менти нар

Г.Ану-Үжин
Голомт банк - Судалгааны менежер
Clean UI into seamless code

Б.Дэлгэржаргал
MEIL International - Senior Manager
Clean UI into seamless code

Э.Цэрэнжаргал
Тэнгэр ТВ - Сэтгүүлч нэвтрүүлэгч
Clean UI into seamless code

Э.Билгүүн
Ashid Capital NBFI - Senior DevOps Engineer
Clean UI into seamless code

Б.Чимид
Mongolian Esport Association - Хамтын ажиллагааны менежер
Clean UI into seamless code

Н.Энхтэнгэр
Unnu.news - Journalist, Content creator
Clean UI into seamless code

Б.Батсүрэн
Нийслэлийн ариел гүнж цэцэрлэг - Үүсгэн байгуулагч
Clean UI into seamless code

Д.Мөнххишиг
XacBank - Trade Finance Officer
Clean UI into seamless code

М.Ренчин
Boost.mn - Product & Operations Manager
Clean UI into seamless code

О.Хүслэн
БүрэнСкор - Маркетингийн ахлах
Clean UI into seamless code

Н.Ариунсувд
Rio Tinto Group - Senior Analyst
Clean UI into seamless code

А.Мөнхбилгүүн
Гадаад хэргийн яам - III нарийн бичгийн дарга
Clean UI into seamless code

Б.Түвшинбаяр
Монголиа Талент Нетворк ХХК - Маркетингийн багийн ахлах
Clean UI into seamless code

Б.Бямбазаяа
Melville Erdenedalai LLP - Paralegal
Clean UI into seamless code

Ц. Оюунболд
Апу ХК - Брэнд менежер
Clean UI into seamless code

Л.Номин-Эрдэнэ
Монголфарм дистрибюшн - Маркетингийн захирал
Clean UI into seamless code
