
МентиYPG Mongolia · 2024-2025
Г. Хаш-Эрдэнэ
Chipmo/ Khos Khas Technology LLC-Хамтран байгуулагч, технологийн захирал (CTO)
- Менторын нэр
- М.Халиунбат
- Элссэн он
- 2024-2025
Сэтгэгдэл
YPG 2025 – Young Professional Group хөтөлбөрийн хүрээнд Mongol ID компанийн үүсгэн байгуулагч М. Халиунбат ментортой ажилласан нь миний хувьд үнэ цэнтэй туршлага байлаа. Түүний илтгэлийг Digital Product Conference арга хэмжээнд сонсож байсан бөгөөд тухайн үед мэргэжлийн мэдлэг, бодит туршлагад нь сэтгэгдэл төрж, хөтөлбөрт оролцохдоо ментороороо сонгосон юм.
Хөтөлбөрийн явцад гарааны бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын харилцаа, компанийн үнэлгээ тооцох аргачлал зэрэг олон талын ур чадварыг сурч, мөн MBTI хувийн онцлогтоо нийцүүлэн карьерийн чиглэлээ тодорхойлох боломж олдсон. Тиймээс, би магистраа Боловсролын удирдлагаар хийх шийдвэрийг гаргасан.
Одоогоор би СЭЗИС-ийн бүрэлдэхүүн Инженер, Технологийн сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж мөн давхар Pearson-ийн олон улсын хөтөлбөрийн академик англи хэл зааж байна. Үүний сацуу өөрийн Chipmo - RFID, Cloud, Low-code стартап компанидаа техникийн дэмжлэг үзүүлэн хичээнгүйлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн үеэр Халиунбат захирлын компани Их Британид салбар оффис нээсэн ч бид холбоогоо хадгалж байгаа бөгөөд түүний өгсөн зөвлөгөө, дэмжлэг миний мэргэжлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна.
















