Үндсэн агуулга руу шилжих

2026 оны хөтөлбөр эхэллээ.

2024-2025 оны менти нар
Г. Нямлхам

МентиYPG Mongolia · 2024-2025

Г. Нямлхам

Уудам хөдөө ХХК-Гүйцэтгэх захирал

Менторын нэр
В.Ганзориг
Элссэн он
2024-2025

Сэтгэгдэл

Маш завгүй нийгэмд ажиллаж амьдарч байгаа залуучууд бидний хувьд жилийн турш ментортой ажиллана гэдэг "залуу хүн бүрт хялбар олддог боломж" биш билээ.

Миний хувьд хувиараа аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Хөтөлбөр эхлэхэд бизнесийн хувьд тулгарч байгаа мэдэхгүй, эргэлзээтэй асуудлууд дээрээ ментортойгоо хамтарч ажиллах зорилго тавьсан. Манай ментор гэр бүлдээ цаг гаргадаг, манай хэрэглэгч нартаа ижил үнэт зүйлтэй хүн байсан нь манай үйлчилгээг илүү ойлгож, үйлчлүүлж, давтан хэрэглэж бүх л санал шүүмж, зөвөлгөөгөө харамгүй хуваалцаж байсан нь бизнест маань маш чухал нөлөө үзүүлж, бүх талаар өсөлт мэдэрсэн жил байлаа .

Өмнө нь ойлгомжгүй, тодорхойгүйгээс болж хэцүү санагддаг байсан олон зүйлс "хөшиг нээгдэх" шиг гэгээтэй, тодорхой болж ирлээ. Олон зүйлд анхаарлаа хандуулж хүч барах биш, тодорхой нэг зүйлд чанартай анхаарч, бүтээмжтэй ажиллаж сурлаа.

Сар бүрийн менторуудын уулзалтаар үргэлж халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн зөвөлгөө болон ажил амьдралдаа баримтлах ядаж нэг чухал зүйл олж мэдээд гардаг нь үнэ цэнэтэй байлаа.

Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг заримдаа их ганцаардмал санагддаг байсан бол Ментий нартайгаа асуудал бэрхшээл, санал бодлоо хуваалцснаар найзууд маань ч гэсэн өөртэй минь ижил олон зүйлийг туулж явааг анзаарах, мэдэх "Ихээхэн хань"-тай, ойр мэдрэмж байсан. Тэднээсээ маш их урам зориг, эерэг энерги, суралцах хүсэл тэмүүлэл олж авсан. Ментий нартайгаа сайн найзууд болж, үнэ цэнэтэй хүрээлэл амьдралд маань нэмэгдсэнд баярлаж байгаа.

Ийм учраас хөтөлбөрийн зохион байгуулагч нартаа, ивээн тэтгэгч нартаа маш их баярлалаа. Залуу үедээ ийм шинэ соргог, шинэхэн хөрс бэлдэж өгч байгаад баярлалаа. Бид улам өндөр, бат бөх ургах болно.

Менти нар