С.Цэрэндолгор
Албан тушаал
Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн - Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч
Менторын нэр
В.Ганзориг
Элссэн он
2023-2024-mentee

YPG-г хоёр үгээр тодорхойл гэвэл "цэвэр агаар" гэж хэлнэ. Мэргэжлийн салбартаа удаан ажиллахад хүн өөрөө ч мэдэлгүй вакуумжаад, зөвхөн тэр өнцгөөрөө харж дүгнэх гээд байдаг юм шиг. Гэтэл надаас огт өөр салбарын 12 ментор, мөн өөр өөр салбарын үеийн залуустайгаа танилцахад яг цэвэр агаар шиг шинэ мэдрэмж төрсөн. Жилийн өмнө өдийд би Их Британийн Чевенингийн тэтгэлэгт өргөдлөө явуулсан ч эцсийн байдлаар тэнцэх эсэхээ бүрэн хэлж мэдэхгүй, ерөнхийдөө хаана хүрэхээ мэдээд байгаа ч яаж явахаа яг таг зураглаж чадахгүй байсан. Яг одоо харин тэтгэлэгтээ тэнцээд, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцаад, Английн Лондон хотоос бичиж сууна гэхээр тавьсан зорилтдоо хүрсэн байна. В.Ганзориг (Винзо) ментор маань карьер, мэдлэг, туршлагын хувьд надаас маш олон шат өндөр хүн хэрнээ өөрийнхөө үзэл бодлыг тулгахгүй, нэг бүрчлэн зааж зааварлахгүй, эсрэгээрээ найз нөхөд шиг зөвлөж, туршлагаа харамгүй хуваалцаж байсанд нь талархмаар. Ментортойгоо ярилцсан уулзалтуудаас гадна хөтөлбөрөөс үлдсэн хамгийн чухал зүйл нь өөр салбарын үеийнхээ мундаг залуустай танилцаж нөхөрлөсөн явдал байв. Тодорхой хэмжээнд үзэл бодол төлөвшчихсөн, салбар салбартаа байр сууриа бий болгоод явж байгаа хүмүүс болохоор хэн хэнийхээ үзэл бодлыг өөрчилж, тулгах гэхгүйгээр хамт суралцаж, юмыг илүү олон өнцгөөс харах боломжийг бие биедээ олгосон нь сайхан. Эргээд харахад олон хөөрхөн хүнтэй танилцан нөхөрлөсөн, карьерын хувьд урам авмаар олон гоё түүх тэмдэглэлийн дэвтэртээ хадгалчихсан байгаа нь зөвхөн нэг жилийн биш, олон олон жил үргэлжлэх “ололт” байлаа. Баярлалаа, YPG!
Менти нар

Г.Ану-Үжин
Голомт банк - Судалгааны менежер
Clean UI into seamless code

Б.Дэлгэржаргал
MEIL International - Senior Manager
Clean UI into seamless code

Э.Цэрэнжаргал
Тэнгэр ТВ - Сэтгүүлч нэвтрүүлэгч
Clean UI into seamless code

Э.Билгүүн
Ashid Capital NBFI - Senior DevOps Engineer
Clean UI into seamless code

Б.Чимид
Mongolian Esport Association - Хамтын ажиллагааны менежер
Clean UI into seamless code

Н.Энхтэнгэр
Unnu.news - Journalist, Content creator
Clean UI into seamless code

Б.Батсүрэн
Нийслэлийн ариел гүнж цэцэрлэг - Үүсгэн байгуулагч
Clean UI into seamless code

Д.Мөнххишиг
XacBank - Trade Finance Officer
Clean UI into seamless code

М.Ренчин
Boost.mn - Product & Operations Manager
Clean UI into seamless code

О.Хүслэн
БүрэнСкор - Маркетингийн ахлах
Clean UI into seamless code

Н.Ариунсувд
Rio Tinto Group - Senior Analyst
Clean UI into seamless code

А.Мөнхбилгүүн
Гадаад хэргийн яам - III нарийн бичгийн дарга
Clean UI into seamless code

Б.Түвшинбаяр
Монголиа Талент Нетворк ХХК - Маркетингийн багийн ахлах
Clean UI into seamless code

Б.Бямбазаяа
Melville Erdenedalai LLP - Paralegal
Clean UI into seamless code

Ц. Оюунболд
Апу ХК - Брэнд менежер
Clean UI into seamless code

Л.Номин-Эрдэнэ
Монголфарм дистрибюшн - Маркетингийн захирал
Clean UI into seamless code
