
МенторYPG Mongolia · 2025-2026
Enkhtsetseg Batdorj
Author, Journalist at Unlimited Media Group LLC
- Менторын жил
- 2025-2026
Танилцуулга
Батдоржийн Энхцэцэг нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан, хөрөг найруулга болон эсээ бичлэгийн чиглэлээр тодорхой байр суурьтай сэтгүүлч, тоймч юм.
Тэрээр 1996 онд МУИС-ийн ОУХДС-ийг гадаад харилцааны ажилтан, слав судлаач мэргэжлээр төгсөж, 2019 онд Хүмүүнлэгийн их сургуульд сэтгүүл зүйн мастерын зэрэг хамгаалсан.
1997-2007 онд “Өнөөдөр” сонинд сэтгүүлч, албаны даргаар, 2007-2009 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар, 2009-2010 онд “Оюутолгой” компанийн олон нийттэй харилцах албанд, 2010-2016 онд “Өнөөдөр” сонинд тоймчоор, 2016-2025 онд “Гэрэг” сэтгүүл болон ub.life сайтад тоймчоор ажилласан.
Тэрээр 2023 онд “Хөрөг”, 2024 онд “Зурвас” номоо хэвлүүлсэн бөгөөд бүтээлүүд нь 2019, 2020, 2023, 2024 онд Unread сайтын “Атаархлын жагсаалт”-д нэрлэгдсэн. Мөн “Балдорж шагнал-2019”-д “Холдох тусмаа гэрэлтэнэ” бүтээлээрээ ур чадварын шагнал хүртсэн.
Хөрөг найруулга, нийтлэлийн бичлэгийн чанар, дүн шинжилгээний нарийвчлалаараа тэрээр салбартаа танигдсан мэргэжилтэн юм.
















