The

The

Young

Young

Professionals'

Professionals'

Group

Group

Mongolia

Mongolia

Chapter

Chapter

hero-image
hero-image

YPG

YPG

Монголын ирээдүйн залуу манлайлагчдыг дэмжих, туршлагаа хуваалцах, мэргэжлийн өсөлтөд нь бодит нөлөө үзүүлэх зорилготой “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” арав дахь жилдээ зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

→ Улаанбаатар хотод оршин суудаг

→ 30 хүртэлх настай (1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)

→ 2 жил ажилласан туршлагатай байх

Хөтөлбөрт хамрагдахын тулд доорх асуултуудад хариулсан 2 минут хүртэлх хугацаатай бичлэгийн хийнэ. Шалгаруулалтын гол хэсэг нь видео бөгөөд техникийн алдаатай, хугацаа хэтэрсэн бол шалгаруулалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.  (Жич: Видеогоо Unlisted хэлбэрээр оруулбал зөвхөн холбоосыг илгээсэн хүмүүс л үзэх боломжтой.) 
Уг видеонд доорх агуулга багтсан байхыг анхаарна уу:
1. Өөрийгөө танилцуулна уу.
2. Таны мэргэжил, карьерийн зорилго юу вэ? Үүндээ хүрэхийн тулд яаж ажилладаг вэ?
3. Та өөрийн карьерийг 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна вэ?
4. Уг хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна вэ?
5. Яагаад танд ментор хэрэгтэй байна вэ?
6. Яагаад таныг уг хөтөлбөрт сонгох ёстой вэ?

Хөтөлбөр хамрагдсанаар

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид бүгд жилийн турш өөрийн ментортой болохоос гадна сар бүр зохион байгуулагдах уулзалт, сургалтуудад хамрагдах боломжтой болох юм.

The Young Professionals Group нь

2000 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд залуусыг өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон хувийн хөгжилд нь хүч өгч, ирээдүйн зорилгоо тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой байгууллага юм.

Өдгөө тус байгууллага АНУ-ын гурван муж улс, Сингапур, Монгол, Энэтхэг, Япон, Солонгос, Непал, Испани болон Киргиз улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.


Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага болох “Global Shapers Ulaanbaatar Hub” болон “Young Global Leaders” байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг “YPG Mentorship Program” нь Монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих, хөгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Монгол Улсад энэхүү хөтөлбөр 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд залуу мэргэжилтнүүдийг туршлагатай менторуудтай холбон, ажил болон амьдралын үнэ цэнтэй зөвлөгөө өгөх замаар тэдний мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж байна. Энэхүү хөтөлбөр жил бүр 12-15 залуу мэргэжилтнийг сонгон шалгаруулж, тэднийг нэг жилийн хугацаанд туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцдаг мэргэжлийн менторуудтай холбож, хувь хүний болон карьерийн өсөлтөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.

 

Арван жилийн хугацаанд 100 гаруй залуу мэргэжилтэн энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэж, өөрийн салбартаа манлайлж буйд бид бахархалтай байна.

Your Rights

Your data belongs to you, and you have full control over it. If you’d like to review the personal information we have on file, correct outdated or inaccurate details, or request deletions of your data, just reach out to us. You also have the rights to withdraw any consent or opt out of communications at any time. We respect your choice and will respond to any requests as quickly and transparently as possible. We’re here to make your experience easy, respectful, and in full compliance with your privacy rights.

Just drop us an email at [franklin@agero.com] — we're here to help.

Асуулт

contact-bg

Асуулт

contact-bg

Асуулт

contact-bg